



Kids' After School Special Snowboard & Binding Package
Burton After School Special нь snowboard-ыг анхлан сурч байгаа бага насны хүүхдүүдэд зориулсан, board + binding-ийг багтаасан бэлэн иж бүрэн багц юм. Binding нь үйлдвэрээсээ угсрагдсан тул шууд тохируулаад унах боломжтой.
Энэ бараа агуулахад байхгүй. Захиалж төлбөрөө төлсний дараа бид татаж авчирна — ирэх хугацаа: 5-10 хоног.
Яагаад хүүхдэд тохиромжтой вэ? Easy Bevel™ нь board-ийн ирмэгийг цаснаас бага зэрэг өргөсөн хийцтэй тул хүүхэд эргэлт хийх үед ирмэгтээ санамсаргүй тээглэж унах эрсдэлийг эрс багасгана. Энэ нь анхны turns болон balance сурахад ихээхэн тусалдаг. Flat Top™ профиль нь хөлийн доор тогтвортой, тэгш мэдрэмж өгдөг бөгөөд nose/tail хэсэг нь бага зэрэг өргөгдсөн тул board-ийг удирдахад хялбар. Twin Shape + Twin Flex учраас regular болон switch хоёр чиглэлд адилхан унах боломжтой.




